images

Бичил уурхайчид олон улсад нийлүүлсэн алтны кг тутамд урамшуулал авдаг болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-13


   Монголын жижиг, дунд алт олборлогч болон бичил уурхайчдын олборлосон алтыг олон улсын үнэт эдлэлийн компанид нийлүүлэх боломж бүрдлээ. Тодруулбал, Монголбанк энэ сарын 10-ны өдөр Швейцарын “Хариуцлагатай алтны холбоо”, “Аргор Хераиус” алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Тус банк 2024 онд Дэлхийн алтны зөвлөлийн хурлаар Колумб, Эквадор, Филиппин улсын төв банкуудтай хамтарч бичил уурхайчдаас алт худалдан авах ажиллагааг албан ёсны болгох, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд нэгтгэх зорилготой “Лондоны зарчмууд” багц зарчимд нэгдсэн юм. Санамж бичиг байгуулснаар Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд алт олборлогчдыг төсөлд хамруулж, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс, Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын үнэт металлын сорьц тогтоох лаборатори зэрэг байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна. Мөн Монголд хууль ёсны дагуу олборлосон алтыг олон улсын зах зээлд нийлүүлснээр бичил уурхайчид тушаасан алтны кг тутамд урамшуулал авах аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.